Манай улсад өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо 4-өөр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 292 болов
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний дөрвөн сард 12 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2,125-аар буюу 15 хувиар буурчээ.
- Салхин цэцгээр өвчлөгчид 60.6 хувиар,
- Цусан суулгаар өвчлөгчид 57.7 хувиар,
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 38.8 дахин, трихомониазаар өвчлөгчид 25 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 14.2 хувиар тус тус нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,613 болж, өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж, 12.3 хувиар буурсан байна.
Харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж, 20 хувиар, гэдэсний халдварт өвчин 141 болж,46.9 хуюиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болсон байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: ҮСХ
URL: