Ажилгүй иргэдийн тоо буурсангүй
Монгол Улсын нийгэм, эдийн засаг оны эхний нэгдүгээр сарын байдлаар-
Улсын хэмжээнд оны эхний эхний сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.8 мянган хүнээр буюу 51.7 хувиар өссөн дүнтэй байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэгдүгээр сарын эцэст 328.0 тэрбум төг болж, емнөх сарынхаас 2.0 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үөийнхээс 33.5 тэрбум төг буюу 9.3 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа энэ сард 22 өдөр явагдаж, 4.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 4.8 Сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 8.3 тэрбум төгрөг буюу 5.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, хайлуур жоншны болон молибдений баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6-74.2 хувь, нарийн боов, хивс, шар айраг, шохой, талх, амтат ус, ундаа, цахилгааны утас, самнасан ноолуур, жүүс, бетон дэр, гоймон, шавардлагын зуурмаг, бетон зуурмаг, цемент, малын мах, шахмал түлш зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.0 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай хэвээр…
Манай улс енгөрөгч нэгдүгээр сард дэлхийн 94 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 735.2 сая ам.доллар, үүнээс экспорт 240.3 сая ам.долл, импорт 494.9 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 139.6 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны нэгдүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 115.0 сая ам.долл буюу 82.4 хувиар өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 178.4 сая ам.долл буюу 32.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 146.7 сая ам.доллараар буюу 42.1 хувь, экспортын хэмжээ 31.7 сая ам.долл буюу 15.2 хувиар өсчээ.
Экспортын 97.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
Агаарын болон төмөр замын тээврийн орлого өсөв
Төмөр замын тээврээр нэгдүгээр сард 1733.8 мян.т ачаа, давхардсан тоогоор 293.7 мян. зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 388.7 мян.т буюу 28.9 хувь, зорчигчдын тоо 0.7 мян.хүн буюу 0.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого нэгдүгээр сард 32.9 тэрбум тег болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 тэрбум төг буюу 31.9 хувиар өсчээ.
Агаарын тээврээр энэ оны нэгдүгээр сард 302.3 т ачаа, давхардсан тоогоор 46.2 мян. зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 173.7 т буюу 2.3 дахин, зорчигчдын тоо 9.7 мян.хүн буюу 26.5 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого нэгдүгээр сард 11.6 тэрбум төг болж, өмнех оны мөн үеийнхээс 2.5 тэрбум төг буюу 28.2 хувиар өсчээ.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
URL: