Залуусын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

11526

Өнөө өглөө эрх баригчдын алдаатай бодлого, монголчуудын амьдарлын үнэн төрхийг илчилэхээр жагссан 100 гаруй залуусыг цагдаагийн байгууллагаас  баривчилсан талаарх мэдээлэл гарсан.

Залууст үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Гэвч тэд дуу хоолойгоо илэрхийлсний төлөө ийн  хууль хүчнийхэнд баривчлагджээ.  Ийм үед тэдний эрх ашгийг хамгаалах, залуусын төлөө дуу хоолойгоо өргөх ёстой байгууллага бол МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО. Энэ байгууллага сүүлийн хэдэн жил байгаа үгүй нь мэдэгдэхгүй унтаа байдалтай байсан. Учир МЗХ-ны Тэргүүн гэгдэх А.Мөнхбат нь залуусын төлөө дугарах нь битгий хэл тэдний эрх ашгийг зөрчиж, улс төржүүлэх зэргээр тус байгууллагыг орвонгоор нь эргүүлсэн хэмээн залуус шүүмжилдэг.

Тэгвэл тус байгууллага хэд хоногийн өмнө  удирдлагын бүтэцдээ шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчөөр нь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн О.Гэрэлт-од сонгогдсон. Түүнийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөөлөл болж ажиллана гэдэгт итгэж байна.

Дуу хоолойгоо илэрхийлэхээр залуусын шаардлага…

-Улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд,

-Төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд,

-Нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл,

-Долоон төрлийн татварыг нэмэгдэл,

-Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, Хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх… ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй.

11527

У.МАНДАХ


URL: