Хар галуу Өгий нуурын загасыг мөхлийн ирмэгт хүргэж байна
Хар галуу Өгий нуурт гамшгийн хэмжээнд хүрчээ. ШУА-ийн эрдэмтэн бүсгүй ” Хар галуу өдөрт 500гр буюу 1-2 ширхэг загас иддэг. Ямар нэг хор хөнөөлгүй шувуу. Нууранд мянга мянган тор тавьсанаас загас цөөрч байгаа юм ” гэж зурагтаар ярив. Хар галуунд хайртай эрдэмтэн минь уучлаарай!
Өгий нуурт тороор загас агнахыг хориглоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Хараа хяналт маш сайн тавьдаг юм билээ. Тураг гогой гээд гүүглээр хайгаад үз. Өдөрт 5-7кг загас иддэг нисдэг чонын гамшигийн тухай мэдээлэл зөндөө олдоно. Өгийнуурын хөвөөнд төрж өссөн, ажиллаж амьдарч байсан хүний хувьд хэлэхэд хар галуу гэдэг шувуу өмнө нь нууранд ирж байгаагүй. Энэ бол сүүлийн хэдхэн жилийн дотор мянга мянгааар нэмэгдэж, ингэж гамшиг болтлоо цугларч байна. Хамгийн хорлонтой нь ХАР ГАЛУУ загасыг цөлмөөд өөр тийшээ дайжин одно. Загас үгүй бол нууранд цуглардаг, чуулдаг хэдэн зуун зүйлийн шувуу дахиж ирэхгүй. Шувуугүй, загасгүй, өмхий нууранд хэн юу үзэх гэж ирэх билээ. Улаанбаатартай хамгийн ойр, засмал замаар 4-5 цаг давхиад л очих загас агнуур, аялал жуулчлал, амралт зугаалгын сайхан нуур маань замганд баригдсан тогтоол ус болон хувирах аюул нүүрлэж буйг орон нутгийн удирдлага анхаарсай. Байгаль өөрөө зохицуулана гэх тэнэг үгээ одоо больё таминь ээ. Байгалийн тэнцвэр алдагдаж буй энэ үед хүн өөрөө оролцох учиртай юм.
Хөх Толбот Д.Төмөр-Очир
URL: