Борис Жонсон хөл хориог сулруулах “нөхцөлт төлөвлөгөөг” танилцууллаа
ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хориог сулруулах “нөхцөлт төлөвлөгөөг” орон нутгийн цагаар ням гаргийн орой танилцуулснаар Английн оршин суугчид гадаа илүү олон цагийг өнгөрүүлэх боломжтой болжээ.
Ерөнхий сайд гэрээрээ ажиллах боломжгүй байгаа хүмүүсийг ажилдаа явах хэрэгтэй гэж мэдэгдсэн боловч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг уриалжээ. Мөн тэрбээр “Covid”-ын түгшүүрийн таван шатлалт шинэ түвшнийг танилцуулсан байна.
Б.Жонсон дараагийн үе шатыг ойролцоогоор зургадугаар сарын 1-нээс эхэлнэ хэмээн тооцоолж байгаа бөгөөд тухайн үеэс Английн бага сургуулийн сурагчид хичээлдээ явах боломжтой болох гэнэ. Түүнчлэн энэ үе шатанд дэлгүүрүүдийг нээх мөн багтаж байгаа боловч уг шийдвэрийг сайтар судалсны үндсэн дээр гаргах ажээ.
Дараагийн үе шат үйлчилгээний газрууд болон бусад олон нийтийн газрыг хамарна. Тоон үзүүлэлтүүдийг чухалчилж үзэх энэ үе шат долдугаар сарын нэгнээс нааш эхлэх төлөвгүй байна. Ерөнхий сайд эдгээр алхмыг “хөл хориог цуцлах замын зургийн анхны загвар” хэмээн тодорхойлжээ.
Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 269 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 31855 болжээ.
URL: