С.Чинзориг: Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл 70 мянган төгрөгийг өнөөдөр олгоно

422

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100.000 төгрөг болгож байгаагаа мэдээлсэн.

Харин дөрөвдүгээр сард олгосон 30.000 төгрөг дээр нэмж, 70.000 төгрөгийг нөхөж олгоно гэсэн юм. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно” гэв.

Мөн тэрбээр “НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна.

Зарим зөрүүтэй ойлголт байгаа. ААН Нийгмийн даатгалын санд өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн ташаа ойлголт яваад байна. Хуулин дээрээ шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй гээд заачихсан” гэсэн юм.


URL: