Коморост халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

291

МОРОНИ. /Xinhua/. Коморост “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Азали Ассумани пүрэв гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.

“Дөрөвдүгээр сарын 23-нд ханиах, хоолой өвдөх, халуурах, амьсгалахад хүнд болсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний биеийн байдал аажмаар сайжирч байна” гэж А.Ассумани мэдээлжээ. Уг өвчтөний ойрын хавьтлын хүмүүсийг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

“Манай Засгийн газар “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх хилийг хааж, сургуулиудын сургалтыг зогсоох шийдвэрийг хэдийн гаргасан” гэж Коморосын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Африкийн орнуудаас Лесото, Коморост халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.


URL: