Д.Нямхүү: Герман Улсаас маргааш ирэх онгоцыг бид МАШ ЭРСДЭЛТЭЙ гэж үзэж байна

287

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.01/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Өчигдөр буюу /2020.04.30/ өдөр Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүнээс мөн уг вирус илрээгүй, тандалтын 74 хүнээс авсан сорьцод халдвар илрээгүй. Тээврийн 21 жолооч, ажиглалтад байсан хүмүүсээс вирус илрээгүй байна.

Чартерын онгоцоор ирсэн таван хүн сэжигтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдрийн онгоцоор ирсэн бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлуулсан. Өнөөдөр эхний сорьцоо авна. Аюул өнгөрөөгүй, бидний өмнө байна гэдгийг дахин хэлье. Манай улс дахиад хоёр нислэгээр иргэдээ татан авна. Бид маргааш буух Франкфуртын онгоцыг маш эрсдэлтэй гэж үзэж онцгой анхаарал хандуулж ажиллах болно.

Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Өнөөдөр бид дотооддоо халдвараа алдчихаагүй байна. Бид тэвчээр хатуужилтай байж, бие биедээ шаардлага тавьснаар коронавирусийг даван туулна” гэлээ.


URL: