Хуучин хувцас шатааж байгаад Богд ууланд түймэр тавьжээ
Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмаар гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн ажилчид галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ирж, галыг унтрааж цурамд оруулсан байна.
Цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг эрэн сурвалжилж олжээ. Тухайн гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.
эрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.
URL: