Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас хуурайшилт ихэссэн тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28, 5 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
URL: