УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улсын мөнгөөр тоглосон нь-I: 1.9 тэрбумын хэрэг

548

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал хариуцсан сайд байхдаа мөнгө болж болох бүхэнд гар дүрж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан тухай яриа тус яамныхнаас өнөөг хүртэл гарсаар байдаг.

Эрх ямбаа хэтрүүлэн ашиглаж, эрх мэдэлдээ эрдэж байсан нь яриа төдийхнөөр ч зогссонгүй. Энэ оны эхнээс тэрээр АТГ-тай муур хулгана болж эхлээд байгаа юм. Тодруулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сайдаар ажиллаж байх хугацаандаа албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт 1,9 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхлээд байна.

ЭХ Сурвалж: Үндэсний шуудан сонин


URL: