Коронавирусээр өвчилсөн гэр бүлийн хоёр хүүтэйгээ уулзсан эсэхийг шалгаж байна
Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр коронавирусийн халдвар илэрсэн тээврийн жолоочтой нэг кабинд сууж явсан эхнэрээс нь COVID19 илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэд хилээр орж ирэх замдаа хүүтэйгээ уулзсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ ”Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч гэр бүлийн хүний хамтаар замдаа хүүтэйгээ уулзсан үгүйг тодруулахаар эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн байгууллага хамтран камерын бичлэг хянаж байна. Хүү нь эргүүлийн цагдаа юу үгүй юу гэдэг нь камерын бичлэгээс тодорхой болно. Ер нь хувь хүн үнэнээ хэлэх ёстой” гэв.
Коронавирусийн халдвар авсан жолооч болон түүний эхнэр хоёр хүүтэйгээ уулзсан эсэхээ хэлэхгүй УОК-ынхны ажилд хүндрэл учруулж байгаа бололтой.
URL: