Хайрын тухай шүлгүүд

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан
* * *
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачихаад аргадуулахсан
Зөндөө их саначихаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
* * *
Зөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач!
Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!
Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!
Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач!

URL:

Сэтгэгдэл бичих