Канте “Барса”, “Реал”-ыг тоохгүй

372

Лондоны “Челси”-гийн хагас хамгаалагч Нголо Канте багтаа үлдэх хүсэлтэй байгаа гэнэ.

Түүнийг Испанийн грандууд болох “Реал” болон “Барселона” сонирхож байгаа ч франц залуу өөрөө Лондоны багт үлдэх бодолтой байгаагаа удирдлагууддаа мэдэгдсэн сурагтай.

“Цэнхэр”-үүд Фелипе Коутиньог сонирхож байгааг мэдсэн “Барса” бразил тоглогчоо Нгологоор тулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

29 настай франц тоглогчийн “Челси”-тэй хийсэн гэрээ гурван жилийн дараа дуусна. Тэрбээр энэ улиралд гэмтэл бэртлийн улмаас 42 тоглолтын бараг тал хувийг нь өнжсөн буюу дөнгөж 20 тоглолтод л оролцсон билээ.


URL: