Түргэвчилсэн оношлуураар дахин хоёр иргэнээс Kоронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийлээ. СОНГДО эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80 настай эрэгтэй хүн, мөн стационараар үйлчлүүлж байсан 40 гаруй насны хүний шинжилгээ Түргэвчилсэн шинжилгээ авахад ЭЕРЭГ гарлаа.
Гэхдээ ДЭМБ энэхүү түргэвчилсэн шинжилгээг бус машинаар гаргасан хариуг албан ёсны гэж баталгаажуулдаг тул маргааш болтол тайван байхыг анхаарууллаа. Өндөр настай, хавдрын өвчтэй хүний уушгинд сүүдэр гарна. Архаг бронхит ч байдаг тул хатгаа гэж үзэхэд хэцүү гэдгийг Д.Нарангэрэл эмч хэллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр өглөө /2020.04.14/ ОХУ-аас эх орондоо ирсэн 13 иргэнээс COVID-19 вирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл дахин хоёр иргэнээс илэрснээр нэг өдрийн дотор 15 тохиолдол бүртгэгдлээ.
URL: