Коронавирус ба өлсгөлөн

10864

Пакистаны ерөнхий сайд Имран Кан Дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид, Дэлхийн санхүүгийн байгууллагуудын ерөнхийлөгчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан хөгжиж буй орнуудын өрийг бууруулах санаачилгыг зарлахыг хүслээ. Тэрбээр хөл хорионы улмаас хүнд байдалд ороод буй хөгжиж буй улс орнууд өлсгөлөнгөөр олон хүнээ алдах эрсдэлд ороод буйг сануулж байна. 220 сая хүн амтай Пакистан улс гэхэд гадаадын зээлдүүлэгчдээс 100 тэрбум гаруй ам.долларын өртэй байгаа аж.
Улсын төсвийнхөө хамгийн их хувийг гадаад өрөндөө зарцуулдаг Пакистан улс өнгөрсөн долоо хоногт хөл хорионы улмаас ажилгүй байгаа 12 сая ядуу гэр бүлд 900 сая долларын бэлэн мөнгө олгох хөтөлбөрийг эхлүүлсэн аж.


URL: