Ер бусын хүйтний улмаас 500 европчууд амиа алдаад байна
Сүүлийн хоногуудад Итали, Хорватид байдал улам хүндэрлээ. Апениний хойгт дахин цас орж байна. Ром хотын гудамжны цэвэрлэгээнд цэргүүдийг дайчлав. Хотод мотоциклтэй явахыг хориглосон байна. Италийн олон арван тосгон гадаад ертөнцөөс тусгаарлагджээ. Байгалийн гамшиг өндөр настнуудад хүндээр тусч байна. Хорватид Дунай мөрний усан тээвэр зогсч, олон газар гэрэл цахилгааны шугам гэмтсэн байна. Хөдөөгийн тосгонууд цасанд боогдож, цасны нуранги ч болжээ.
Румыний зүүн бүсийн 60 мянга орчим хүн цасанд боогдон тусгаарлагдаад байна. Зарим газар цасны зузаан долоон метр болж байна. Дэлхийни хойд хагаст өндөр нам даралтын бүс өөрчлөгдсөнөөс Арктик, Канад, Исланд болон АНУ зэрэг нутагт гурван долоо хоногийн турш ер бусын дулаан тогтоод байна. Харин Төв ба Зүүн Европ, Газар дундын тэнгисийн бүс, Хойд Африкт цас орон хүйтэрчээ. Сахарын цөлд хүртэл цас оржээ.
Ш.Мягмар
URL: