Ч.Очгэрэл – Хүүдээ

210

Жүжигчин Ч.Очгэрэлийн хүүдээ кориулан бичсэн шүлгийг хүргэж байна.

Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно
Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна
Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ
Эргэх хорвоогийн жамаар хүний хань хүүхдийн эцэг болно
Яасан хурдан цаг хугацаа вэ
Нүдэн дээр амьдрал нь жирэлзэх шиг
Яасан ялгуусан амьдрал вэ
Яг л шувуу шиг үүрээ орхидог шиг
Чихэр нэхдэг нүд нь тормолзон сэтгэлд үлдэж
Чих хангинатал уйлдаг дуу нь зүрхэнд үлдэж
Хэзээ ч балчир байгаагүй юм шиг хүдэр эрийн зан гаргаж
Хүү нь ээждээ хайртай тандаа баярлалаа гээд
Хэдэн удаа ээжийгээ үнэсэх бол гэхээс тэсэхийн арга алга аа цаг хугацааг хүлээе
Хүлэг бяр орж нэгэнтэй бусгадгийн адил
Хүү минь ч бас олон онож бага алдах биз
Гэлээ гээд ээж аав нь зэмлэж чинийхээ галыг унтраалгүй
Гэнэ гэнэ үе үе ухаарлын харцыг үгний оронд илгээе.
Ч.Очгэрэл

Эх сурвалж http://www.info.mn

Ч.Очгэрэл - Хүүдээ
Ч.Очгэрэл - Хүүдээ
Ч.Очгэрэл - Хүүдээ
Ч.Очгэрэл - Хүүдээ
Ч.Очгэрэл - Хүүдээ

URL: