Red Bull ундаа хар тамхинд мансуурах донтой болгодог
Өргөн хэрэглээ болсон Red Bull ундааны агуулгыг Хятадын эм болон хүнсний бүтээгдэхүүний хяналтын газар шинжлээд ундаанд организмд хортой бодис байгааг илрүүлжээ.
Тухайлбал сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг эмийн бүтцэнд ордог натрийн бензоат илрүүлсэн байна. Эрүүл хүн натрийн бензоатыг хэрэглэхэд толгой өвдөж, стресс оруулан хямраахаас гадна мансууруулах бодист донтох аюултай гэнэ.
Натрийн бензоатаас гадна ундаанд шошгон дээр дурьдагдаагүй нимбэгний хүчил, натрийн цитрат, тартразин, кармин хэмээх бодисууд байсан аж. Эдгээр бодисуудыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглодог юм байна.
Дээрх мэдээллийн дагуу Хятадын хүнсний дэлгүүрүүдээс Red Bull энергийн ундааг хурааж эхэлжээ.
Mr.Tuulai NUUTS.MN
URL: