Канад улсын иргэн aлт байж болзошгүй шар өнгийн металл улсын хилээр гаргахыг завджээ
2020 оны эхний гурван сарын байдлаар Гаалийн ерөнхий газар нийт 217 зөрчил илрүүлсэн тухай ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар танилцууллаа.
Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гуравдугаар сарын 03-ний өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн “Алт” байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ. Уг зөрчлийг Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Дээрх зөрчлүүдэд 271 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. Зөрчлийн улмаас улсын орлого болгон хураасан эд зүйлийн үнэ 23 сая төгрөг, харин зөрчлийн улмаас түр хураасан эд зүйлийн үнэ 39 сая төгрөг, хярьяаллын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 мянган төгрөг болсон байна.
URL: