Монголчуудын араншин: Салхи хаашаа байна, тийшээ л хийсэх хамхуул
Хоёр сарын дараа Корона вирус сонин биш болж санхүү эдийн засаг л ярина да, дараа нь л луйварчдаа гэнэт санаж тэдэнрүү дайрна.
Өрөвдөөд хамгаалаад байсан хүнээ үзэн ядаж, үзэн ядаж байснаа буцаад өрөвдчихсөн тууж явна.
Аль ч тохиолдолд арга хэмжээ авч чадахгүй хараалаа л урсгацгаана. Тэгээд л болоо. Хийж чадах юм ердөө энэ.
Харин луйварчид болон хамсаатнууд нь цаг хожиж шуугиан намдахыг хүлээнэ. Хүлээх зуураа олонхийн анхаарлыг өөр тийш хандуулах шинэ шуугиан зохиомлоор дэгдээнэ. Тэр нь улиг болсон хүчингийн хэрэг эсвэл нийгмийн хамгийн эмзэг сэдэв дээр зүгээр л тоглолт хийнэ. Хүмүүс зөвхөн хараагаад л бол оо. Бид биесээ л харааж доромжилж чадна. Ирээдүйнхээ төлөө биш зөвхөн идэх талх, орох орон, унах унааны төлөө л олон жил маш өндөр хүү төлж хүний, өөрийн нутагт жинхэнэ боолоо хийцгээнэ.
( Ажил хийсэн хүнийг боол гэсэнгүй ээ.) Луйварчдын боол болон банкны боол болж амьдаараа мөнгөний машин шиг зүтгэцгээнэ. Ашиг нь нөгөө л луйварчид болон банк гэсэн эзэнд очино. Хэн боол хэн эзэн гэдгийг эрхбиш ойлгоо биз дээ.
Үүнийг л Л.Түдэв гуай олон жилийн өмнө хараад алдарт өгүүлбэрээ хэлжээ.
Өмнөд Солонгос. М.ХашЭрдэнэ
URL: