Рэйва эриний анхны озэки төрлөө

90884421_2859580004136702_712515021204094976_n 1_bОсака хотноо Японы сүмогийн холбооноос хаврын тэмцээний үр дүнг хэлэлцээд Такасаго дэвжээний 26 настай сэкивакэ Асаноямад 100 хувийн саналаар озэки цол олгохыг дэмжсэн байна.

Тус холбооноос Такасаго дэвжээнд элч илгээн озэки цол олгож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү Рэйва эриний анхны озэки болсон Асанояма: “Озэки цолны нэр хүндийг дээдэлж, сүмо бөхөө эрхэмлэж, бөхийн шударга ёсыг сахин, бүх чадлаараа хичээн зүтгэх болно” хэмээн амлаж, цолоо хүлээн авсан байна. Тояма мужаас 111 жилийн дараа төрж буй озэки цолтон болсон Асанояма 188 см өндөр, 177 кг жинтэй юм. Тэрбээр Кинки их сургуулийг дүүргээд 2016 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод хөл тавьжээ. 2019 оны зуны тэмцээнд түрүүлж Эзэн хааны цомыг өргөж үзсэн.

М.Бүүвэй

http://www.shuud.mn/a/517866


URL: