Монгол улсад коронавирусын 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлалаа. Тэрээр “Истанбул-Улаанбаатар нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.
Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хяналтад байна” хэмээн мэдээлж байна.
Ингэснээр Монгол улсад коронавирус буюу COVID-19 халдварын 11 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.
URL: