УОК: Тусгаарлагдсан иргэдэд өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулах шийдвэр гаргасан

10221

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн 

“Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа.
Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүргийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.
Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна” гэж хэллээ.

URL:

Сэтгэгдэл бичих