Зөвшөөрөлгүй 45 тонн багануурын түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчил илрүүллээ
“Өлзийт-1″ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020.03.13-ны өдөр иргэн Б, Г нар 40-80 УНК, 30-81 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймгийн Зуунмод хотоос зөвшөөрөлгүй 45 тонн Багануурын түүхий нүүрс тээвэрлэн явсныг Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтаар илрүүллээ.
Нийслэлийн засаг даргын 2019 оны А-1118 тоот захирамжийн дагуу Амгалан дулааны станцид төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 6.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн /Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ дагуу арга хэмжээг авахаар хяналт шалгалт үргэлжилж байна.
URL: