“Хурд” хамтлагийн тоглолтын үеэр цугласан 284 сая төгрөгийг УОК-т хандивлалаа
“Хурд” хамтлагийн тоглолтын үеэр иргэдээс цугласан 284 сая төгрөгийг УОК-т хандивлалаа.
“Хурд” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг. Хэдийгээр КОВИД-19-ийн улмаас хөл хорио тогтоогоод байгаа ч тэд энэ уламжлалаа тасалсангүй.
Цахимаар тоглолтоо үзэгч олонд хүргэсний сацуу хандивын аян зохион байгуулсан юм. “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр нийт 284 сая төгрөг хандивлажээ.
Тус хамтлагийнхан өнөөдөр энэ мөнгийг УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв.
URL: