Сайхан мэдээ: Нийт 207 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Франц иргэнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өчигдөр 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байсан бол өнөөдөр нэмээд 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ингэснээр нийт 207 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүн дотор Франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ ч сөрөг гарсан аж.
Шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд хариу нь гарсан иргэдийг 7, 14, 21 хоногийн давтамжтай дахин шинжилгээнд оруулна. Мөн 14 хоног тусгаарлалтад байлгах юм.
Б.Аз
URL: