Нийслэлд цас орно

Энэ сарын 14-нийг хүртэлх цаг агаарын төлөв байдлаар 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43, өдөртөө 24-29 градус, Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг Хараа, Ерөө, Онон, Хэрлэн, Туул голын сав газраар шөнөдөө 29-34, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус бусад нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Өнөөдөр нийслэлд бага зэргийн цас орно. Өдөртөө 19 градус, шөнөдөө 28 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Р.БОЛОРТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих