ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 28 болж нэмэгджээ

31

МОСКВА. /TASS/. ОХУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 28 болж нэмэгджээ. Шинээр халдвар авсан тохиолдлуудын 6 нь Москва хотоос илэрсэн бол 2 нь Москва мужаас илэрчээ. Энэ тухай коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шуурхай штаб мэдэгдсэн байна.

“Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусний халдварын 8 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдвар авсан ОХУ-ын иргэд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италид зорчсон байна”  гэж шуурхай штаб мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүсийг олж илрүүлсэн бөгөөд тэд одоогоор эмчийн хяналтад байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих