Ираны ерөнхийлөгчийн нэгдүгээр орлогч халдвар авчээ

28

Ираны ерөнхийлөгчийн нэгдүгээр орлогч Жахангири шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авснаар тусгаарлагдсан байна.

Ираны Fars News агентлагийн мэдээлснээр, Жахангири болон засгийн газрын бусад хоёр гишүүн шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан нь оношлогдсон байна.

2-р сарын 19-нд Иранд шинэ төрлийн коронавирусын халдварын анхны тохиолдол гарсныг мэдэгдснээс хойш, Эрүүл мэндийн яамны дэд сайд Ираги Харвич, дэд ерөнхийлөгч хатагтай Массум Абткар болон парламентын бусад хэдэн гишүүн шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан нь оношлогдсон юм.

Өчигдөр Ираны Эрүүл мэндийн яам мэдэгдэхдээ, Иранд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нийт тохиолдол 9000-д хүрч, үүнээс 354 хүн нас барж, 2959 хүнийг эмчилсэн байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих