Японы компани коронавирусийг 15 минутын дотор илрүүлдэг тест худалдана
ТОКИО. /TASS/. Японы “Kurabo Industries” компани хүний биед коронавирус байгаа эсэхийг 15 минутын дотор оношилдог тест гуравдугаар сарын 16-наас худалдаж эхлэхээр болсноо цахим хуудсандаа мэдээлжээ.
Уг тест нь одоо өргөн хэрэглэдэг полимеразын гинжин урвал (ПГУ) шинжилгээний аргаас хамаагүй хялбар бөгөөд хурдан оношилдог байна. Нэг багцын үнэ 250 орчим ам.доллар байх бөгөөд гол худалдан авагчид нь эмнэлгийн лабораториуд, судалгааны төвүүд байх аж.
Японд одоогийн байдлаар коронавирусний халдварын 1300 гаруй тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: