Мансууруулах ургамал 18 газарт ургаж байна
Хууль зүй, дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт болсон.
Хурлаар мансууруулах бодис, хүний наймаа, архидалтаас үүсэн гарах гэмт хэргийн шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хар тамхи өргөн хэрэглэдэг АНУ-д кокайны хэмжээ буурсан мэдээлэл байгаа ч манай улсад хил дамнуулан оруулж ирэх явдал ихэсчээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2008 онд хар тамхины хэрэгт 19 холбогдсоны ес нь дөрвөн кг каннабис, 0,8 кг гашиш, 1,050 кг кокайн, 2009 онд 39 холбогдсоны 19 хэрэг нь 24 кг каннабис, 80 грамм гашиш илэрсэн байгаа юм.
Зүүн өмнөд Ази, Хятад, ОХУ-аас мансууруулах бодис орж ирж байгаа аж. Манай улсад мансууруулах төрлийн ургамал ургадаг Сэлэнгэ, Дархан, Булган, Улаанбаатар гэх мэт 18 газар байдаг. Эдгээр газруудын тархалт болоод ургалтыг зогсоох талаар ажиллаж байгаагаа Хууль зүй, дотоод
URL: