Ерөнхийлөгч болон айлчлалд явсан багийнхан карентинаас гарчээ

1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Түүнтэй хамт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, ЕТГ-ын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

Тэднийг голомтын бүсээс ирсэн даруйд Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Д.Бадрал нарыг Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан. Харин   бусад дагалдан явсан албаныхныг  Жаргалантын аманд тусгаарласан юм.

Энэ хугацаанд авсан шинжилгээний хариу сөрөг гарч, тусгаарлагдсан 14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт карентинаас гарчээ.

Харин ГХ-ны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, ЕТГ-ын дарга Ө.Шижир болон дагалдан явсан багийнхан өнөөдөр карентинаас гарч байгаа аж.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих