ЭМЯ: Covid-19 вирусийн эсрэг вакцин гаргахад хамгийн багадаа 12-18 сарын хугацаа зарцуулна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус мэдээлэлд “Сүүлийн 24 цагийн байдлаар COVID-19 вирусын халдвар дэлхийн 109 оронд 100507 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн дотор нийт нас баралтын тоо 3584 болжээ. Япон, Солонгос, Итали, Иран улсад халдвар эрчимтэй тархаж байна. Бид гуравдугаар сарын 8-ны өдөр та бүхэнд сэжигтэй тохиолдол илэрсэн Франц улсын иргэнийг тусгаарласан тухай мэдээлсэн. Энэ хүний шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн хоёр цагт гарч корона вирустэй гэж илэрсэн. Одоогоор тусгаарлаад байна” гэсэн юм.
Дэлхийн таван оронд Covid-19 вирусын эсрэг вакциныг үйлдвэрлэхээр судалгаа, шинжилгээний ажил явагдаж байна.
Мөн ЭМЯ-ны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Янжмаа “Дэлхийн тэргүүлэгч эмнэлзүйн компаниуд маш их хүчин чармайлалт гарган, вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Зарим компанийн хувьд дөрөвдүгээр сарын эхэнд, харин зарим нь сүүлээр тус вирусын эсрэг вакциныг амьтан дээр туршина гэсэн мэдээлэл байна. Гэхдээ энэ нь вакцин гаргаж авсан гэсэн үг биш юм. Амьтан дээр туршилт хийсний дараа хүний буюу эмнэлзүйн туршилт хийх ёстой. Энэхүү туршилт нь гурван үе шаттай. Ерөнхийдөө зөвшөөрөл аваад, аюулгүй, үр дүнтэй вакцин гаргаж авахын тулд нэг жил хагас буюу 12-18 сарын хугацаа зарцуулна гэсэн мэдээллийг өгч байна. Вакцин бүтээгдээд, амжилттай туршигдаад, эмнэлзүйн гурван үе шатыг даваад, олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг авах хүртэл маш урт хугацаа шаардлагатай байна. Хэрэв хамгийн бага хугацаа буюу 12-16 сарын дотор корона вирусийн эсрэг вакцин гаргаж чадвал энэ нь дэлхийн рекордод тооцогдохоор үйл явдал болно гэж үзэж байна” гэлээ.
Иргэн та COVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААР
Эрүүл мэндийн яам 323002
Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
Цус судлалын үндэсний төв 70136504
Геронтологийн үндэсний төв 350804, 350802
Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045 16 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/ 17 Хүүхдийн төв сувилал 360735 18 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740
URL: