МОНГОЛЧУУД ТААРСНАА ИДЭЖ, ХАРСНАА ХУДАЛДАЖ АВДАГ…

Їндэсний аюулгvй байдалтай хvнс маш их холбоотой. Монгол ядуу, дээрээс нь vйлдвэрлэгч биш хэрэглэгч учраас хvнсний аюулгvй байдал гэдэг нэн тэргvvнд тавигдах ёстой чухал асуудал юм. Харин Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Хvсний аюулгvй байдал: Олон улсын туршлага ба Монголд хэрэгжvvлэх боломж, арга зам” олон улсын бага хурал болов. Хуралд Их Британи, Франц, Серби, ОХУ, БНХАУ, Латви улсаас мэргэжилтнvvд оролцож илтгэл тавьсан бол манай орноос УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва, Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дарга Р.Содхvv нар оролцлоо. Ингээд тэдний илтгэлээс хураангуйлан хvргэе.

Хvнсний аюулгvй байдлаа хянадаг бие даасан байгууллага хэрэгтэй

Хятадын хєтєлбєрийн удирдагч Кевин З.Чен “Хятадын хvнсний аюулгvй байдлын тогтолцоо: Зохицуулалтын vр єгєєжийг сайжруулах vндсэн элементvvдийн судалгаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэр “Монголчууд Хvнсний аюулгvй байдлын тухай хууль батлах хэрэгтэй. Ингэхдээ хувийн хэвшлийн хvнс vйлдвэрлэгчдийнхээ санаа бодлыг хуульдаа тvлхvv тусгаж єгєх нь зєв юм.
Монгол Улс тархай оршин суудаг цєєн хvн амтай, жижигхэн зах зээлтэй орон. Тиймээс Монголд Канад улсын хvнсний аюулгvй байдлын тогтолцооны жишиг тохирно. Канад улсаас туршлага судлах хэрэгтэй” хэмээн санаа дэвшvvлсэн юм.Мєн БНХАУ-ын Хvнсний аюулгvй байдлын тогтолцоог танилцууллаа. Тус улс нь бизнес эрхлэгчид, Засгийн газар, Хvнсний салбар, олон нийт гээд бvгд харилцан бие биеэ хянадаг гэнэ.
Мєн хvнсийг улсын хилээр орж ирэхээс ємнє хянаж, орж ирэх vед нь мєн шалгаж, орж ирснээс хойш мєн хянах гэсэн шат дамжлагаар єндєр шаардлага тавьдаг юм байна. Харин экспортын хvнсний аюулгvй байдлын удирдлагын тогтолцоо нь хvнсний тvvхий эдийн vйлдвэрлэл, хvнсний vйлдвэрлэл боловсруулалт, экспортын хяналт, хорио цээр гэсэн дамжлагатайг тухай тус улсын судлаачид илтгэлдээ дурдсан юм.

Литва улс хvнсээ бvх тєвшинд хянадаг
Литва улсын Хvнс, мал эмнэлгийн vйлчилгээний газрын дэд захирал Зенонас Станевишиус єєрийн орны туршлагаас хуваалцав. Литва улсын сеймас буюу хууль тогтоох байгууллага, Засгийн газар, ХАА-н яам, Улсын хvнс, мал эмнэлгийн vйлчилгээний газар, ЭМЯ, Эдийн Засгийн яам, Хуульзvйн яам, Байгаль орчны яам хvнсний аюулгvй байдалд анхаарч, хяналт тавьдаг гэнэ. Гэхдээ энэ дотроо Улсын хvнс, мал эмнэлгийн vйлчилгээний алба хамгийн том vvрэг гvйцэтгэдэг. Тэд тариан талбайгаас тавганд хvртэл бvх хяналт шал-галтыг тавьдаг. Мєн хvнсний бvтээгдэхvvнийг бага эрсдэлтэй, єндєр эрсдэл бvхий, дунд зэргийн эрсдэлтэй, зохисгvй хэмээн дєрєв ангилж шалгадаг хэмээн танилцуулсан юм.

Нэг алхам урагшаа, нэг алхам хойшоо
Доналд Макрей монголчуудад ул мєр мєшгєх тогтолцоог танилцуулав. Энэ бол манай оронд “Монгол мал” хєтєлбєрєєр хэрэгжиж буй малыг ээмэгжvvлэх, бvртгэх арга юм. Тодруулбал, євчин тархахаас сэргийлэх цорын ганц арга. Їvний сайн тал нь чанарын шаардлага хангаагvй бараа бvтээгдэхvvнийг эргvvлэн татаж болдог гэнэ.
Малыг ээмэгжvvлэх, бvртгэх тухай энэхvv илтгэл монголчуудад тєдийлэн шинэ зvйл биш байлаа. Мєн Серб улсын судлаач Миомир Никсич хэлэхдээ “Хvнсний аюулгvй байдлын тухай хууль батлах хэрэгтэй. Ингээд улс тєрєєс хараат бус Їндэсний лабораторуудыг байгуулж, санхvvжилт, тоног тєхєєрємжийг нь хангалттай тавьж єгєх хэрэгтэй” гэлээ.

200 гаруй тєрлийн євчин хоол хvнсээр тархдаг
Харин Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын суурин тєлєєлєгч Виват Рожанапитаяакорн илтгэлийнхээ vеэр хvмvvсийг сэрдхийлгэсэн дараахь тоо баримтыг сєхсєн юм. Хоол хvнсээр дамжин тархах євчин, хvсний бохирдол нь нийгмийн анхаарал татсан сэдэв болоод байна. Аюулгvй байдал хангаагvй хvнс нь олон тєрлийн ужиг євчин, тэр дотроо хавдар vvсгэдэг хэмээн онцлов. 200 гаруй тєрлийн євчин зєвхєн хоол хvнсээр дамжин халдварладаг байна. Мєн дэлхий дээр жил бvр 2.2 сая хvн хvнсээр дамжин халдварладаг євчнєєр нас бардаг гэсэн судалгааг дэлгэв. Монголд хорт хавдрын євчлєл хэтэрхий єндєр болсон нь хvнсний аюулгvй байдал алдагдсантай холбоотой байж болохыг эдгээр тоо баримт нотолж байна.

Монголыг шvvмжлэв
Дэлхийн банкны группийн Флорентин Бланк Монгол орны хvнсний аюулгvй байдлын орчинг шvvмжиллээ. Тэрээр илтгэлдээ “Монголчууд бvх тєвшинд итгэлцэл муутай. Аль ч тєвшинд бие биедээ итгэдэггvй. Мєн vйл ажиллагааг анхаарахаас илvv дvрэм журам, бичиг цаасанд анхаардаг, тавигдаж буй шаардлага нь хоцрогдмол, бодит байдалд нийцээгvй гэв.
Хэрэглэгчид нь ч хvнсний аюулгvй байдал гэж юу байдгийг огт ойлгодоггvй, давхардсан олон хяналт шалгалт хийдэг, тэгсэн хэрнээ гол асуудлаа гээгдvvлэх нь энvvхэнд товчхондоо л хяналт нь ямар ч vр дvн єгдєггvй хэмээн ярилаа. Мєн аюулгvй, баталгаатай бvтээгдэхvvнийг єндєр vнээр худалдан авах чадваргvй, гадаадаас орж ирж буй бараа, бvтээгдэхvvнээс хамгийн хямдыг нь сонгон хэрэглэдэг гэнэ. Энэ бол “Монгол Улсын хvнсний аюулгvй байдлыг олон улсын тавцнаас vнэлэх нь” гэдэг сэдэвт илтгэл байлаа.

Шvvмжлэлийг монголчууд хvлээн зєвшєєрлєє
УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагвын илтгэл дээрх шvvмжлэлийг хvлээн зєвшєєрлєє. Тэрээр монголчууд хvнсний бvтээгдэхvvнийхээ 60 хувийг єєрсдєє хангадаг хэмээн єєдрєг тоо хэлсэн боловч эрvvл ахуй талаас хяналт, шалгалт муу хэмээн “гараа єргєлєє.” Манай худалдааны сvлжээ муу, халдварт євчин тархахгvй гэх ямар ч баталгаа єгдєггvй, vйлдвэрийн бус аргаар боловсруулдаг гэх мэтээр сул талаа хvлээн зєвшєєрлєє.

Чанаргvй хvнс vйлдвэрлэдэг хоёр орны дунд Монгол оршдог
Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхvv уг хурлын талаар ийн хэллээ.

-Олон улсын хурлаас манай улсад авууштай санаа гарав уу?
-Мэдээж байлгvй яах вэ. Монголд Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын зєвхєн нэг салбарт хvнсний аюулгvй байдлаа хариуцуулдаг. 16 салбарт хяналт тавьдгийн нэг хэсэг нь л хvнс. Тийм болохоор хяналтаа сайжруулж, стандартаа єндєржvvлэх нь зєв л дєє. Гадаадын судлаачид Монголд анх удаа ирж байгаа учраас бидний талаар мэдээлэл хэр цуглуулсныг мэдэхгvй юм. Гэхдээ би илтгэлээрээ єєрийн орны онцлогоо танилцуулъя гэж бодож байгаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих