Хүнс, барааны хомсдол үүсэх учраас захуудыг хаах шаардлагагүй гэж үзжээ
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдсан. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдрийн дотор шийдвэрлэхийг үүрэгдсэн.
Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллах санал гаргасан.
Харин энэхүү саналыг Нийслэлийн онцгой комисс хэлэлцээд Нарантуул, Хархорин зэрэг захыг хаах шаардлагагүй гэж үзсэн байна. Хэрэв хаавал хүнс, барааны хомсдол үүсэх учраас Нийслэлийн Онцгой комисс ийм шийдвэр гаргаагүй аж.
URL: