Нөөцийн махыг 279 цэгээр дамжуулан борлуулна

a203bcc8241cbe95468146574511547710511b61Өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж буй нөөцийн махны талаар мэдээлэл өглөө. 2019 онд 4000 тн нөөцийн мах бэлдсэн. Засгийн газраас 20000 тн бэлдэх даалгавар өгсөн ба одоогоор 12000 тонн худалдаалахад бэлэн болсон.

Нэг дэлгүүрт нэг өдөрт 260 кг махыг өгөхөд энэ оны долдугаар сар хүртэл хангалттай байгаа юм. Нийслэлийн 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр нэг бүрт өдөр бүр 209 кг нийлүүлэхэд долдугаар сар хүртэл хангалттай. Өөрөөр хэлбэл, нэг хороон дээрх 1-3 дэлгүүрт нөөцийн мах худалдан борлуулна.

Мах бэлтгэн нийлүүлэх 15 газрууд урдаас оруулж ирдэг материал бүхий гялгар уутгүй байсан учраас нөөцийн махны борлуулалт бага зэрэг саатсан.

Үнийн хувьд үхрийн ястай мах 7700 төгрөг,хонины ястай мах 6700 төгрөг,ямааны ястай мах 6200 төгрөг борлуулна.   Нөөцийн махыг дэлгүүр мах тус бүрт нь 200 төгрөг нэмж борлуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих