Хятадад коронавирусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгджээ
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссоос даваа гарагт мэдээлснээр, ням гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80735 хүрч, 3119 хүн нас барж, 58600 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Ням гарагт нас барсан хүмүүсийн 21 нь Хубэй мужид, 1 нь Гуандун мужид бүртгэгдсэний зэрэгцээ шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 36 нь Хубэйд илэрсэн байна.
Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 60 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 1535 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 153-аар буурч 5111 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 20146 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд ням гарагт хяналтад байсан 3802 хүн гэртээ харьжээ.
Ням гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 114, Макаод 10, Тайваньд 45 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт гурав, Тайваньд нэг хүн нас баржээ. Мөн Хонконгт 59, Макаод 10, Тайваньд 15 хүн эдгэрсэн байна.
Montsame.mn
URL: