Инээ инээ инээ
Би чамд хайртай 2:
…Золбоо чи бол миний охин гэдгийг л хэлэх гэсэн юм…
-Үгүй ээ, надад аав байхгүй. …харанхуй шөнө согтуу хүмүүс хаалга тогшиход ээж минь л хаалганы дэргэд зогсож байдаг байсан… та тэгэхэд хаана байсан юм бэ?
-Харин аав нь хаалга тогшиж байсымааа.. =)
Хошин зар:
Валентины баяр болохтой холбогдуулан найз охин шалгаруулж авна.
Бүрдүүлэх материал :
- 2 хувь цээж зураг
- Гэмт хэрэгт холбогдоогүй тодорхойлолт
- Монгол улсын иргэн мөн болох тодорхойлолт
- Эмнэлгийн магадлагаа
- Гэр бүлийн байдал
- Сарын орлого зарлага
- Aмьдралын намтар түүх зэргийг 2 сарын 10 ны дотор өгөх ба бүртгэлийн хураамж 10.000төгрөг…
Багш оюутнуудаас:
- Хамгийн эротик тоо ямар тоо гэж бодож байна? гэсэнд нэг залуу бодолгүйгээр 21593 гэжээ. Багш гайхан учрыг асуусанд тэр оюутан:
- Хэрвээ 2 хүн 1 зүйлийн тухай бодож байгаа бол сайндаа л 5 долоо хоног болоод 9 сарын дараа 3-уулаа болохыг ойлгох болно гэж тайлбарлажээ.
Махчины гэр бүл хоолоо хийж байна. Аав нь:
- Өнөөдөр юу чанаж байна? гэхэд ээж нь:
- Оюутан гэж хариулжээ. Тэгтэл аав нь:
- Оюутан битгий чанаач дээ. Цуг буцалж байгаа төмс ногоог юу ч үгүй бүгдийг нь идчихдэг юм байна лээ шд гэжээ
- Чи хаана байна?
- Тамд.
- За за, тэгвэл хичээлээ дуусгаад залгаарай..
URL: