Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авч байна
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс нээж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авна.
Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ.
Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.
Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
НМХГ
URL: