Цагаан сараар машины эрэлт нэмэгддэг

Он гарахтай зэрэгцэн шатахууны үнэ нэмэгдсэний улмаас барааны үнэ тогтмол нэмэгдсээр байна. Энэ нь машины үнэд ч бас нөлөөлж үнэ нь тогтмол нэмэгдсээр байгааг машины ченжүүд хэлж байна.

Үүнд гаалийн татвар ч бас нөлөөлж байгаа аж. Тиймээс одоогоор машины эрэлт нэлээд буураад байгаа юм. Гэхдээ энэ бууралт түр зуурынх гэнэ. Учир нь машины эрэлт хэрэгцээ Цагаан сарын үеэр нэмэгддэг байна. Хэдийгээр машины үнэ нэмэгдэж байгаа ч дугуйны үнэ өнгөрсөн оныхоос буурчээ.

Тухайлбал дугуй өнгөрсөн жил 70 мянга орчим байсан бол энэ жил 10 мянган төгрөгөөр хямдарч 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих