Ерөнхийлөгч өнөөдөр БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өнөөдөр /02.27/ айлчилна.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: