Шатахуун импортлогчдод төрийн нударга үгүйлэгдэж байна
Огцом нэмэгдсэн шатахууны үнэ одоо ч ард иргэдийг ихэд сандаргаж бухимдуулсан хэвээр байна. Чухам юунаас болж шатахууны үнэ нэмэгдсэн нь мөн л бүрхэг хэвээр.
Үнийн өсөлтийг улстөрчид, холбогдох албаныхан өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Харин шатахуун импортлогчид эдгээр тайлбарын эсрэг бат зогссоор байна. Тэд ам.долларын ханш чангарсан учир шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэх тайлбарыг өгч байхад Монголбанк шатахууны өсөлт бидэнд падлий ч байхгүй ухааны юм ярьж суусан.
Монголбанк шатахуун импортлогчид одоо хүртэл бараа бүтээгдэхүүний өсөлтөд манайх хамаагүй гэж нэг нэгэн лүүгээ бухсаар л байх юм. Шатахууны үнэ нэмсэн дээрх шалтгуудад хэн буруутай нь тодорхойгүй учир иргэдийг төөрөгдүүлсэн башир арга гэхэд болно. Үүний учрыг олж хужрыг тунгаах ганц байгууллага бол мэдээж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Тэд өнөөдрийг хүртэл чихэн дүлий нүдэн балай суусаар л.
Тиймдээ ч идэр есийн тачигнасан өвлийн хүйтнээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл үнийн өсөлтийн эсрэг нэг бус удаа жагссан. Мөн шатахууны үнийг бууруулах талаар хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг хэд хэдэн удаа хийсэн юм билээ. Үүний дүнд энэ сарын 8 гэхэд шатахууны үнийг буулгасан байх ёстой гэсэн шийдвэрт хүрсэн.
Гэтэл өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэг ч төгрөгөөр буугаагүй АИ-92 1780, дизель түлш 1830 төгрөг хэвээр байна. Шатахуун импортлогчид ам.дол-ларын ханш чангарсан учраас үнээ нэмсэн. Харин ам.долларын ханш суларвап шууд л үнээ буулгана гэж амласныг олон нийт мэдэж байгаа. Гэтэл тэд хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй нам суусаар л байх юм. Уг нь тэдний хэлснээр бол одоо шатахууны үнэ нэлээн буурсан байх ёстойсон.
Өчигдрийн байдлаар ам.доллар 1343 төгрөг болж суларсан. Харин шатахууны үнэ 1780 төгрөг хэвээр л байна. Ам.долларын ханш чангарч эхлэхэд импортлогчид зэрэгцээд л үнээ нэмж улмаар шатахууныг литр тутамд 1850 төгрөг болгосон. Гэтэл ам.доллар аль хэдийнэ буучихаад байхад тэд шатахууны үнийг буулгахгүй гүрийсээр л байх юм.
Үүний эсрэг Монголбанк судалгаа хийж үндэслэлгүйгээр үнэ нэмсэн гэдгийг нь баталсан. Тухайлбал, импортлогчид шатахууны төлбөрт зориулан 2011 оны арванхоёрдугаар cap, энэ оны нэгдүгээр сард арилжааны банкуудаас нийт 128.4 сая ам.долларыг 1.388.7 төгрөгийн дундаж ханшаар худалдан авсан нь шалгалтаар илэрсэн хэмээн мэдэгдэл гаргаж байсан.
Энэ мэтчилэн тэд хоорондоо хэрэлдэж маргалдсаар өдийг хүрлээ. Тэдний хэн нь үнэн, хэн нь худал хэлж буйг мэдэх хүн байхгүй бололтой. Манай улсын санхүү эдийн засгийн гол цөм хүчийг атгасан тэд ард түмнийхээ сэтгэл санаагаар наадаад зогсохгүй тэднийг улам л ядруурал уруу түлхэж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд энә хоёр “акул” хоёулаа л буруутай нь тодорхой болсон.
Монголбанк мөнгөний бодлогоо барьж чадаагүй нь үнэн. Харин шатахуун импортлогчид үүнийг овжин ашиглаж бүтээгдэхүүнийхээ үнийг нэлээд ихээр нэмчихсэн. Үүнд хамаг учир байгаа юм. Шатахууны үнэ нэмэгдсэн тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ гэрлийн хурдаар л өсдөг. Энэ нь манайхыг зах зээлийн ямар нэгэн зохицуулалт, хяналтгүй байгааг илтгэж байгаа юм.
Ер нь эдийн засгийн тогтвортой байдлыг зохицуулдаг байгууллага гэж алга. Уг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж сүрхий нэртэй байгууллага байдаг. Тэд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байтал зохицуулж байгаа юм нүдэнд ил харагдахгүй байна. Гэхдээ бас яах вэ. Голсон юм голд орно гэгчээр шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр үнийг нэмсэн гэдгийг хэлээд байгаа.
Тиймээс тэдний эрхийг цуцлах тухай ч ярьж байна. Уг нь энэ асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар удаа дараа хэлэлцсэн. Хэлэлцсэний үр дүн хаана байна вэ. Шатахуунь үнэ буусан уу гэвэл буусангүй Суурь үнийг дагаж хөдөлсөн бусас бараа бүтээгдэхүүний үнэ ч хэвээр Үндэслэлгүйгээр үнэ нэмж байгас тохиолдлуудыг тоолж тооцоолохын ч аргагүй.
Шатахуун импортлогч ам.долларын ханш сулрахаар бүтээгдэхүүнийхээ үнийг буулгана гэдэг нь зүгээр л хэвлэлийнхний өмнө сүржин мэдэгдэл хийж шоудаж байсан хэрэг болоод өнгөрөв бололтой. Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж хэлж болох шатахуун импортлогчид зүгээр нэг худалдаа хийдэг байгууллага биш ээ. Асар өндөр хариуцлага хүлээх үүрэгтэй шүү дээ. Тиймээс хариуцлагатай хүмүүсийн амнаас гарсан уг хариуцлагатай л байх ёстой.
Харин тэд хэлсэн үгнээсээ буцаж шатахууны үнийг буулгасангүй. Үүнд хэн хариуцлага тооцож зохицуулах ёстой юм бол. Ядаж л үнийн хөөсрөлийг хэн хийгээд байна. Түүнд ямар арга хэмжээ авах талаар хаа хаанаа чимээгүй л суугаад байх юм. Хэрвээ импортлогчдыг хэлсэндээ хүрч шатахууны үнийг буулгахгүй бол тэднийг торгоод нэг удаа ч болов “төрийн нударга” үзүүлбэл нэн сайнсан. Энэ нь тэднийг дахин үгсэн хуйвалдахгүй байхад тус хүргэх учиртай.
Д.Ангараг
Эх сурвалж: “Unen.mn”
URL: