Рио Тинто Монгол дахь татварын асуудлаар Арбитрын шүүхэд ханджээ

1_b (3)Оюутолгой компанийн 2013-2015 оны хоорондын татварын асуудалтай холбоотойгоор Монголын татварын байгууллагатай үүссэн маргааныг зохицуулах үүднээс албан ёсны олон улсын арбитрын ажиллагааг эхлүүлэхээр болсон гэж Рио Тинто мэдэгдсэнийг nasdaq.com дамжууллаа.

Тодруулбал, 2013-2015 онд “Оюу толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын аудитын шалгалтаар 155 сая ам.долларын татварын зөрчил илэрсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сарын 16-нд тус компанид уг татварын өрийг барагдуулах шаардлага хүргүүлж байв.

Улмаар “Оюу толгой” компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.долларыг төлсөн гэж “Rio Tinto” мэдээлжээ.

” Бид харилцан ашигтай шийдэлд хүрэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон татварын байгууллагуудын төлөөлөгчидтэй идэвхийлэн ажилласан. Ингээд энэ асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга нь Арбитрын шүүх гэсэн дүгнэлтэд хүрсэн юм” хэмээн Рио Тинто мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих