Хонгорт гурван хүн нас баржээ

Дархан-Уул аймгийн Хонгор суманд уржигдар гурван хүн тодорхойгүй шалтгаанаар нас баржээ. Хонгор сумын эмч нар талийгаачдыг архинд хордсон гэж оношилсонд ар гэрийнхэн нь ундууцаж байгаа аж. Талийгаач нар 50 орчим насны хүмүүс байжээ. Хонгорынхны ярьж байгаагаар талийгаач П, С нар унтаад сэрээгүй, харин талийгаач М бөөрний дутагдалд орсон гэнэ.

Хонгор сумын төвийн урд хэсэгт амьдардаг иргэд химийн бодист хордсон гэдгээ хэлдэг. Талийгаачид сумын төвийнхөө урд хэсэгт амьдардаг байжээ.

Ц.ӨРНӨХ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих