“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын бүх өр “муу” ангилалд оржээ

9225

“Эрэл” группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нар 3 банк болон 23 аж ахуйн нэгж, иргэдэд нийт дүнгээрээ 222 тэрбум 327 саяд төгрөгийн өртэй болсон талаар мэдээлэл тархсан.

Үүний мөрөөр сурвалжилбал тэдний тавьсан хамгийн бага өр нь 43 сая төгрөг, дээд хэмжээ нь 132 тэрбум 857 сая төгрөгийн өр байх агаад бодит утгаараа “Үндэсний өр үйлдвэрлэгч” болчихжээ.

Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан A-155/134 дугаар тушаал, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд” зааснаар бол зээлийг хэвийн, анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн 5 ангилалд оруулж үнэлдэг ажээ.

Гэтэл Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын банк, байгууллага, иргэдээс авсан бүх өр зээл нь энэ ангиллуудын хамгийн муу буюу “МУУ” ангилалд багтаад удаж байна.

Энэ бол хууль хяналтын болон банк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн албад онцгой анхаарч, Хөгжлийн банк болон бусад банк, байгуулга иргэдийн өрийг эргүүлэн олгох талаар дорвитой, хариуцлагатай ажиллах болсныг илтгэх дохио юм.

Э.Сонор

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих