Ц.Нямдорж Бээжингийн гудамжинд алиагаа алдтал согтоод, бөөлжиж явахад нь тусалсан хүн бий

Бусдын зовж олсон хэдийг зовлонгүйгээр авч одсон М. Сономпилийг хохирогчдын төлөөлөл болох ХЗХ хохирогчдын нэгдсэн холбооны ерөнхий зохицуулагч Р.Оюунцэцэгтэй уулзлаа.

-ХЗХоршоод шил дараалан дампуурч эхэлсэн тэр үеэс яриач?

- 2006 оны тавдугаар сард “Бүтээн байгуулалт” ХЗХ дампуурч араас нь ташраараа дампуурсан л даа. Олон хүний амьдралд хар цэг тавьсан бусармаг үйлдэл байсан. Нийт 22 хоршоо тухайн үеийн ханшаар 72 тэрбум төгрөгийн хохирлыг иргэдэд учруулсан шүү дээ. Тэр үед арилжааны банкуудын дүрмийн сан дөрвөн тэрбумд ч хүрэхгүй байсан гээд төсөөл л дөө.

Тэгэхэд зарим томоохон хоршоодын татан авалт нь л 30 гаруй тэрбум болж байлаа. “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны хувьд 14,6 тэрбумын хохиролтой, 1400 гаруй хохирогчтой байсан. Хохирогчдын тэмцэл улс төрийн тэмцэл болтлоо хурцадсан. УИХ-аас ажлын хэсэг, Засгийн газраас ажлын хэсэг, мөрдөн байцаалтын ажлын хэсэг гарч төрийн хэмжээнд тэмцэл эхэлсэн л дээ. Тэгээд 2007 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг удаагийн хууль гаргасан ч хохирогчдыг мөн л хуурсан.

Анхнаасаа зохион байгуулалттайгаар, ХЗХ-дыг хүчээр дампууруулах хууль болсон. Гэтэл хохирогчдын тоо өдгөө найман мянга хол гараад байна шүү дээ. Ах дүү, амраг садан, үр хүүхэд нь нийлэх юм бол 40, 50 мянган хүний амьдралыг орвонгоор нь сүйтгэсэн XXI зууны асар том хэлмэгдүүлэлт болсон. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороон дарга Д.Бадраа алуулж, “Гэр хороолол барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл цаазлуулж, хохирогч бид хичнээн жил өвлийн хүйтэнд үсээ тайрч талбай дээр жагсав.

Тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын байрны үүдэнд хэдэн сараар ч суулт хийв. Хууль зүйн яамны гадна ч хоёр cap сууж байлаа. Олон олон гэр бүл хүнд нөхцөлд орсон доо. Өчигдөр гэхэд л над дээр нэг хохирогч бүсгүй ирлээ. Тэр үед өрх толгойлж байсан бөгөөд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт цуглуулж байсан нэг сая төгрөгөө өсгөхөөр хадгалуулсан байгаа юм. Ганц сая төгрөгийн төлөө хичнээн олон жил тэмцэв.

Энэ нь мөнгөний их багадаа биш, хэрхэн яаж олж хуримтлуулсандаа л байгааг харуулж байгаа хэрэг. Хохирогчдын дотор нэг сая, 500, 300 мянган төгрөгөө луйвардуулсан хүн ч бий. Нарантуул зах дээр өвлийн хүйтэнд бээрч зуны халуунд хөлсөө урсган зогсож, тэрэг түрж байж олсон хэдээ хадгалуулж байсан ядарсан иргэдээ төр ингэж хохироосон гэж бодохоор үнэхээр аймшигтай.

Тэмцлийн зургаан жилийн хугацаанд цус харваад нас барчихсан хөгшчүүл ч бий шүүдээ. Гэрээслэл бичээд амиа хорлосон хүн ч бий. Харин энэ хооронд Засгийн газар юу хийв, хуулийн хэрэгжилт ямар түвшинд явагдав. Нөгөө мөнгө идсэн нөхөд чинь асар их зүйл хийсэн дүрд хувираад, 2008 оны сонгуулийн өмнө цол авах нь авч.тушаал дэвших нь дэвшээд явчихсан. Цагдаа, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд яг юу болсон бэ гэсэн асуулт тавь л даа.

Цагдаагийн битүүмжлэл дээр хэрэг бүртгэлтийн үнээр үнэлэгдсэн, битүүмжлэгдсэн хөрөнгүүдээс гэхэд енгөрсөн жил ШШГЕГ-аас ирүүлсэн бичигт нэг тэрбум 600 сая төгрөгийн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэрээс хүлээлгэж өгсөнгүй, хулгайд алдсан, хариуцагч нь үрэгдүүлсэн гэх мэт шалтгаанаар 25 мянган ширхэг хөрөнгө алга болсон гэсэн байгаа юм.

Наад захын жишээ хэлэхэд, “Россиа” рестораны обьектыг 300 сая төгрөгөөр зарсан байна гээд бод доо. Мөн хотын төвийн “Бүтээн байгуулалт хөгжлийн” ХЗХ-ны 180 мкв обьектын нэг квадрат метрийг нь 280 ам.доллараар үнэлж зарсан зэрэг олон жишээ дурьдаж болно. Энэ бүгдийн цаадах хамгийн том буруутан нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Ямар нэг жагсаал цуглааныг зэвсэг, цагдаагийн хүчээр дарж, хэл ам хийсэн нөхдийг шоронд хийж дуусгадаг болсон.

-Хохирогчдын хохирлыг барагдуулж дуусч байна гээд байгаагүй бил үү?

-Худал мессэж нисгээд байна. Зүгээр “шоу”. “Гэр хороолол, барилгажилт” ХЗХ гэхэд 2010 оны гуравдугаар сард олгогдсон нэг тэрбум 610 сая төгрөгийг бүхэл бүтэн найман cap хадгалж байгаад тараасан шүү дээ. Үүнийг хамгийн доод ханштай хадгаламжийн хүүгээр бодоход сарын 20 сая төгрөг болж байгаа юм. Тэгээд найман сардаа үржүүлэхээр 160 сая төгрөг байгаа биз.

Энэ мөнгө угаалтыг хэн хийгээд байна вэ. Их сонин. Гэтэл Авлигын эсрэг хуульд “Хийх ёстой үйлдпээ хийхгүй байх нь өөрөө авлига” гэж байдаг. Хохирогчдоос регистрийн дугаар, код зэрэг хэрэгтэй бүх бичиг баримтыг бүрдүүлж авсан мөртлөө яагаад найман cap хадгалсан юм. “Гэр хороолол барилгажилт” ХЗХ-ны Амгаланд байрлалтай 10 гаруй га газар алга болчихсон. Төрийн өмчийн нэрийн дор дээрх битүүмжлэгдсэн хөрөнгийг дуудпага худалдаагаар оруулахгүйгээр алга болгоно гэдэг ойлгомжтой гэмт үйлдэл.

Хэн нэг олигархи л авчихсан байгаа шүү дээ. Үүнтэй холбогдох баримт бий. Энэ мэтчилэнгээр алга болсон өчнөөн газрын баримтыг дэлгэх цаг ойрхон ирж байна.

-Энэ бүгдийн эздийг мэдэж байна гэлээ. Баримтыг дэлгэхээсээ өмнө холбогдоод буй нөхөдтэй уулзаж үзэв үү?

-2010 оны хавар 60 хүний бүрэлдэхүүнтэй очоод лоозон бариад, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзая гэсэн ч уулзаагүй. Өнөөх Төрийн нарийн Н.Баясгалангаа явуулчихсан. Баясгалан нь бидэнтэй уулзаад бүр залхчихсан. Уг нь өнгөрсөн онд ШШГЕГ-т З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна лээ. Гэтэл бас л бодит байдлаас шал өөр асуудал ярьчихаж л байгаа байхгүй юу.

Тэгээд нөгөө сонгуулийн хууль, таван толгой, оюутолгойн асуудал яриад өнгөрч байгаа юм. Юун тэр ХЗХ-дын хохирогчдын хэрэгтэй манатай. Хөдөө орон нутагт зудаар үхсэн малын сэг зэм цуглуулахад зургаан тэрбум зарцуулж байна. Сонгуулийн тойргийн 50 нь орон нутагт байгаа болохоор хаана, юунд анхаарахаа мэдээд байгаа хэрэг. Гэтэл ХЗХ-ны хохирогчдын судалгааг харахад ихэнх нь Солонгос, Америк, Японоос аав ээж нь үр хүүхэддээ явуулсан, 20-30 жил наймаа хийж байж цуглуулсан мөнгө л байгаа юм.

Тэгэхээр дийлэнх хохирогч сонгуульд оролцохооргүй, гадаадад амьдардаг гэсэн үг. Хамгийн заваан нь одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Т.Занданшатар 2004 оны сонгуульд өрсөлдөж байхдаа “Бүтээн байгуулалт, хөгжпийн сан” ХЗХ-ны эзэн Энхтөрөөр менежерээ хийлгээд л явж байсан. Энэ мэтчилэн 2004 оны сонгуулийн компанит ажлын санхүүжилтыг олон ХЗХоршоод хийж байсан байгаа юм.

Баримтаар үзүүлэхэд ч бэлэн байна. Одоо манай төрийн түшээд чинь зөвхөн Монголын биш дэлхийн хэмжээний тэрбумтангууд болчихоод байна шүү дээ. Тухайн үеийн МАХН сонгуульд оролцохын тулд өөрсдийгөө юугаар санхүүжүүлэх юм бэ. Тэдэнд хэн хандив өгөх юм бэ. Тав арван хүний хандив энэ том намд юу болох юм бэ. Тэгэхээр асар их мөнгө төвлөрсөн газрыг олох хэрэггэй биз дээ.

Тэр нь л Хадгаламж зээлийн хоршоод байж. Тиймээс зохион байгуулалттайгаар ХЗХ-дыг дампууруулсан. Та нар зээрийн сүрэг мэднэ биз дээ. Сүргийн дэргэд заавал чоно явдаг. Түүнтэй яг адилхан, мөнгө хаана ихээр төвлөрсөн байна, ойр хавьд нь заавал луйварчид байж байдаг. Тэр луйварчид нь УИХ-ын гишүүн, төрийн түшээд байдаг нь л хамгийн жигшүүртэй.

-Тэднээс нэр ус, баримт нотолгоотойгоор хэр мэдэх вэ?

-Мэдэлгүй яахав. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил байна шүү дээ. Өчнөөн байшин барилга барьж, хийдэг юмаа хийчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд очоод уулзах гэхээр дандаа шал согтуу таарна. Хамаатан садан, үр хүүхэд нь хүртэл АНУ-д суралцдаг гэдэг. Одоо тэгээд хамгийн аймаар нь энэ хэдэн жилийн хугацаанд тэр луйварчдын хэргийг шалгаж байсан цагдаагийн ажлын хэсгийн дарга нар шат шатандаа солигдоод явах юм.

Халаа сэлгээ хийхдээ ямар гаргууд гээч. “Бүтээн байгуулалт хөгжлийн” ХЗХ-ноос 234 сая төгрөг буюу хамгийн их зээл авсан нэг нөхөр нь Хийморьсан байгаа юм. Гэтэл шүүх дээр очуут зээлдэгч биш гэсэн баримт гаргуулчихсан байсан. Айхтар арын хаалгатай байгаа биз. Ц.Нямдоржийн хамаатан садан юм чинь аргагүй биз дээ.

-Ц.Нямдорж сайдтай нүүр тулж уулзаж үзсэн үү?

-Уулзсан, тэгтэл “Хуучин эд хөрөнгүүдээ л авахгүй юу”, “Хохь чинь ээ, та нар шуналтайдаа мөнгөө хийчихээд” гэж загнасан шүү дээ. УИХ-ын дарга байхдаа тэгж хүний хохь дуудаж байсан хүн. Мал нь төллөж байгаа малчдыг шуналтай гэдэггүй хэрнээ мөнгөө үржүүлээд хүүг нь авах иргэдээ яахаараа шуналтай гэдэг юм бэ.

Нямдорж шиг хүн Хуулийн байгууллагын дээр байгаа цагт бидний асуудал шийдэгдэхгүй ээ. Тэр тусмаа монгол хүний нуруу хэзээ ч тэнийхгүй. Долдугаар сарын 1, хордсон Хонгор сум гээд албан тушаалын хариуцлагын асуудлыг Ц.Нямдорж өөрөө хуулиас хасчихсан биз дээ. Энэ хүн өнөөдөр Монгол Улсыг доройтуулж дуусч байна.

Тэр том хаус, ах дүү амраг садан, үр хүүхдээ аваад монголоос явах ёстой. Бид ямар галтай сумаар буудаад алчилтай нь биш. Тэр цэвэр Хятадын бодлогоор явж байгаа хүн. Шиньжан Уйгар, Өвөрмонголчуудыг яаж буудаж алж, шоронд хийж дарсан байдаг билээ. Яг тэр бодпогыг Нямдорж барьж яваа. Тэр бүү хэл энэ нөхөр Бээжингийн гудамжинд алиагаа алдтал согтоод, бөөлжиж хайлжиж явахад нь манай тагнуулын газрын залуу тус болсон байдаг.

Ер нь манай түшээдээс Хятадын бодлого баримталдаг хятадуудын мах цусны тасархай, тэдний үр сад нь зөндөө шүү дээ.

-Одоо та бүхэн ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Манай баялгийг ердөө 200-хан айл л эзэмшиж, тэдний хүрээний 2000 айл л монголд баян амьдарч байна. Тэгэхээр монголчууд бид бүгд тэр хулгайчуудын эсрэг босох хэрэгтэй. Гуйж биш гуядаж тусгаар тоггнолоо олж авах хэрэгтэй.

-Та нар саяхан төрийн ордонд Нямдорж сайдтай уулзахаар очсон гэсэн. Ямар хариу авсан бэ?

-Ерөөсөө тоохгүй байна лээ. Угаасаа эд биднийг орилуулаад, өвлийн хүйтэнд үсээ тайруулаад, гэрээслэлээ бичээд үхнэ гэхээр л нэг хөдөлдөг. Бид энэ зургаан жилийн хугацаанд хэдэн зуун шуудай захиа явуулсан. Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэнгүүд гэж хөвсгөлчүүдийн аймшигтай үг байдаг. Төрийн өндөрлөгүүд яг энэ үгэнд дүйцэх хүмүүс. Одоо бид яг тулж ярина. Тэгээд амыг нь сонсоно. Хохирогчдыг эс тоовол бид эцсээ хүртэл тэмцэнэ.

-Танай холбоонд хичнээн хүн нэгдчихээд байна вэ?

-Манай хохирогчдын холбоонд долоодугаар сарын 1, Хонгор сум, Ми-8, ХЗХ болон бусад янз бүрийн байдлаар хохирсон иргэд ч олноороо нэгдэхээр ирж байна. Гадныхан хэлдэг юм. Монголд хууль яаж хэрэгжихэв гэж. Бүгдээрээ ах дүүс юм чинь гэдэг. Тэр яг үнэн. Цагдаагийн байгууллагад яваад орно бүгд ах дүү, эсвэл нэг сургууль төгссөн найзууд байдаг. Ингэхээр чинь яаж хууль хэрэгжих юм бэ. Ёс суртахуунгүй хамгийн том луйварчдаар бид хуулиа батлуулчихаад яаж ч хөгжих юм бэ.

Тэдний дэргэд нөгөө халаасны хулгайч, дээрэмчин, архичид чинь ямар ч гэмгүй ядарсан амыад байгаа юм. Нямдоржийг Хууль зүй дотоод хэргийн сайд болсноос хойш Монгол орон хар тамхи худалдаалдаг, наймаалцдаг аймшигтай гэмт хэргийн ертөнц болоод хувирчихлаа шүү дээ. Ц.Нямдорж “Глоб”-ын Мэндбаяр нарын хундага тулгаад архи ууж буй зураг бидэнд бий.

Тэрийгээ ч “би юу ч мэдэхгүй, санахгүй байна” гэдэг байхгүй юу. Нямдорж бол жинхэнэ новш. Ц.Нямдорж ингэлээ тэглээ гээд үнэнийг нь хэлэхээр би тэгж яривал түрээсийн байранд амьдарч байгаа гэж гайхуулдаг. Хэрвээ жаахан зарга хийвэл намайг ганцхан няслуулаад л алчихна шүү дээ. Намайг
тэр үеийн МАХН-ын байрны үүдэнд суулт хийгээд орой нь харих замд хүнээр зодуулж л байсан.

Тэгэхээр тэд луйварчид төдийгүй маш осолтой нөхөд байхгүй юу. Халдашгүй эрх дарх нэрийи дор аймшигтай үйлдлүүд юм хийдэг. Анх ХЗХ-дын бүх компьютерийг лацдаад цагдаагийь ажлын хэсэгт хүргүулчихээд байхад л хэдэн тэрбумын зээлдэгчдийн нэрс бүхий “Hard disk” ийг устгуулчихсан байгаа юм. Ард түмний нулимс тэдний хувьд инээдэм.

Уг нь Монгол улсын түүхэнд байхгүй их эд хөрөнгө битүүмжилсэн хэрэ шүү дээ. Тэр үед ширхэг талх 120 төгрөг байсан. Гэтэл одоо 680 төгрөг болчихлоо. Би өөрийгөө бодсон бол боломжийн амьдраад явж чадна Би төгөлдөр хуурч хүн. Олон CD гаргаж байлаа. Улаан-Үдэд хоёр жил багшилсан. Мэргэжлээрээ хаана ч сайхан амьдарна.

Гэхдээ би хувьдаа хэдэн арван мянган хүний зовлонд унасан нулимсыг баяр жаргалын нулимсаар сольтлоо явмаар байна. Нэг сонин тоо хэлье. 2012 оны төсөвт Хууль зүй дотоод хэргийн сайдад 256,228,9 сая төгрөг төсөвлөсөн байгаа юм. Аймаар тоо байгаа биз. Үүний ердөө аравхан хувь л ХЗХ-дын хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулчих хэмжээний мөнгө байгаа байхгүй юу.

Үнэхээр аймшигтай гэхээс өөр юу гэхэв. Би Мэндбаярыг Тахир соёотын хорих ангид байхад хэд удаа уулзсан. Бичсэн ном нь надад бий. Аймшигтай хэлмэгдүүлэлт болон Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбаатарын хэрхэн хөрөнгөжсөн тухай бичсэн байдаг юм. Чеченчүүдэд алдсан 10 мянган ам.долларын хэрэг нь ч тодорхой гарсан байдаг.

Тэгчихээд ямар гэм зэмгүй амьтан явж байгаа билээ дээ. Нөгөө 234 сая төгрөг зээлсэн Хийморьсангийн эхнэр Оюунцэцэг гэж хүүхэн хөөцөлдсөөр байгаад зээллэгийнхээ мөнгөнөөс нэг төгрөг ч төлөөгүй. Нөгөө л Ц.Нямдоржийн хамаатан болохоор тэр шүү дээ.

Эх сурвалж: “Нүд & шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих