Баян-Өлгийд сэжигтэй тохиолдол гарч, захуудын үйл ажиллагааг зогсоолоо
Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн шөнийн 03:00 цагт шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Өвчтөнтэй хавьтал болсон иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтанд авах.
2. “Тирлик”, “Ахдам” захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах.
3. Баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэл түр хугацаагаар зогсоох.
4. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү шуурхай хүргэх.
5. Авто замын хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлж, ирэх зорчигчдын тандалт судалгааг тогтмол хийх, МХГ, ОБГ, ЦГ, МЭГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах.
6. Мэргэжлийн байгууллагуудыг ажиллах хамгаалах хувцас, хэрэгслээр хангах зэрэг шийдвэр гаргалаа.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
1. Өвчтөнөөс дээж авч хүргүүлэх ажлын хэсэг шуурхай замд гарсан.
2. Энэ тохиолдол бол батлагдаагүй сэжигтэй тохиолдол тул сандралдалгүй тайван байх.
3. Худал хуурмаг мэдээлэл түгээхгүй байх.
4. Олноороо нэг газарт бөөгнөрөхгүй байх.
5. Хүүхэд, оюутан залуус гэртээ байх.
6. Бүх нийтээрээ маскаа тогтмол зүүж, гар, орчноо цэвэрхэн байлгаж, халдваргүйжүүлж байх.
7. Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөх.
8. Албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч ухамсартайгаар хандах.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
URL: