Ойгоос мод ухаж авчирч булшлахаа хэзээ зогсоох вэ?

9107

Мод vржvvлгийн газрууд 10 жил тарьсан модоо 3000 тегрегеер зарая гэж хот тохижуулах, ногоон байгууламжийн газарт санал болгодог гэнээ.
Гэтэл негее цавчдаг луйварчид “vгvй” гээд, уулнаас ургаа мод ухаж авчирч, хот 380 000 тегрегеер мод бvрийг худалдаж авдаг гэнэ.
Жил бvр 3000 модыг нийтийн эзэмшилд зориулж уулнаас ухаж авчирдаг. Vvнд хот нийтдээ 1 тэрбум 140 сая тегрег телдег. Хоосон зvйлд энэ их менгийг vрдэг!

Зvгээр л ууланд мереерее ургаж байгаа, хvний хvч хеделмер огт ороогvй модонд 380 000 тегрег!
Гэтэл энэ мод ойд ургах гэж ямар олон жил болсон билээ, ямар их нер их хеделмер (модны талаас), байгалийн шалгарал билээ, ечvvхэн ч хамаагvй!

Ойд зэрлэгээр ургаа модыг ухаж авахад vндэс язгуур нь гэмтэж, байр нь солигдсон тул цаашид ургах боломж тун бага. Тэгээд хотод авчраад бохирдсон херсенд, чулуу, кабел дээр авчраад булшилчихна гэдэг бол анхнаасаа л жил бvр тэдгээр моддыг телевлеж устгаж, зардал чирэгдэл болж, улсын тесвеес цавчдаг.

Би ноднин зун харсан л даа. Хаа сайгvй 3 метр шахуутай шилмvvcт моддыг авчраад хvлээд булчихсан. Ялангуяа шилмvvcт мод бол бохир орчинд ургахгvйээ. Том модыг ухаж гаргаж, зееж тээвэрлэхэд гэмтэл маш их гарна. Модод ойд хоорондоо холбоотой амьдардаг ургадаг учраас хамаатан садан, орчноосоо тасарсан тийм том мод ургах боломж 0!
Монгол дахь ойн мэргэжилтэнгvvд ч тэдгээр моддыг “УРГАХГVЙ! Аль хэдийн vхсэн!” гэж батлагаатай хэлж байна.
Vхээгvй, амьд мэт харагдуулахын тулд доороос нь ногоон гэрлээр гэрэлтvvлдэг. Дахиад л луйвар, цавчаагаа нуух гэж беен зардал!

Хамгийн тэсвэртэй ургах боломжтой, улиас, мойл гэх мэт мод, бутыг тарихгvй ийм дээд мод руу шууд дайрч, жил болгон хичнээн 1000-аар нь устгаад байна гэдэг бол манай орны жоохон ой дуусахын цондон!

Тэгээд мод vржvvлгийн газраас тийм хямдхан, анхнаас нь ганцааранг нь ургуулж, ганцаараа ургах чадвартай болгосон модыг тарихгvй, зевхен менге идэх зорилгоор давхар давхар хорлонт vйл ажиллагаа явуулна гэдэг бол vнэхээр гомдмоор!

Мод vржvvлгийн газруудад 3000 тегрег дээр нь хэдэн тегрег нэмж телеед зарсан модуудаа суулга, херсийг нь бэлд, 5- 10 жилийн ургах батлагаа гарга гэхэд тэд маш дуртай хийнэ.
Гэтэл зевхен идэх гудрахын дон туссан шуналтай луйварчид хаа сайгvй! Манай улсыг ийм улс бvх шатанд сvйрvvлж байна!

Vнэхээр сэтгэлгvй юм хийж, хvний нvд хуурсан нь харагддаг. Яармаг дагуу замын 2 талаар залуу улиаснууд ганц ганцаар нь суулгаад, енчин хvvхэд шиг хаячихсан, негеедvvл нь салхинд хугараад, ямар ч хамгаалалт тvшлэг, арчилгаа байхгvй!
Харахаас уйлмаар!

Энэ жилээс эхлэн ойгоос мод ухаж авчирч булшлахыг эртнээс эсэргvvцэж давалгаалья.
Мод vржvvлгийн газруудаас мод авч, хариуцлагатай ургуулахыг шаардая!
Тэдэнд тодорхой хелсийг нь егеед хичнээн жилийн турш асарч ургуулдаг болгоё.

https://www.facebook.com/zermaa.chuluunsuren/posts/2940738929377512

 9106


URL:

Сэтгэгдэл бичих