2020 оны үйлийн үртэй “хоёр” буюу Ванга зөнч коронавирусын араас солир унана гэж зөгнөжээ

04-7Дэлхийн томоохон хэвлэлүүд коронавирусын статистикаас салж чадаагүй байхад бусад нөөцүүд ч энэ ертөнц дээр болж байгаа аймшигтай үйл явдлуудаар мэдээллээ дүүргэж байгаа. Зөвхөн 2020 оны нэгдүгээр сард л гэхэд Австралийн аймшигт түймэр, Филиппинд сэрсэн галт уул, Туркийн газар хөдлөлт, Индонезийн үерийн талаар мээдэлж байгаа. Байгалийн гамшгаас гадна соёл иргэншлийн гамшиг ч нүүрлэж, Ираны цэргүүд Украины иргэний агаарын тээврийн онгоцонд цохилт өгсөн юм.

vanga 2020 оны үйлийн үртэй “хоёр” буюу Ванга зөнч коронавирусын араас солир унана гэж зөгнөжээ

Зарим нь эдгээр эмгэнэлт баримтуудад анхаарал хандуулж байх зуур өөр нэгэн нь коронавирусын талаарх арван жилийн өмнө зөгнөсөн Болгарын зөнч Вангагийн зөгнөлийг сөхөн нийтэлж байх юм. Тэрээр 2020 оны эхээр үл мэдэгдэх вирус буюу өөрчлөгдсөн тахал гарна гэжээ. Үхлийн аюултай халдвараас сэргийлэх эм бэлдмэлийг жилийн дараа л олно. Гэвч энэ хугацаанд хэдэн зуун хүн үхнэ гэжээ.

Энэ зөгнөлийн талаар Вангагийн хувийн орчуулагч “Үнэн хэрэгтээ” хэмээх ток шоуны ээлжит дугаарын үеэр хэлж байлаа. Вангагийн хувьд хоёр дахь гамшгаар нь 5 “хоёр” давхацсан өдөр дэлхий дээр нэгэн гай тохионо гэсэн байна.

Солир унах уу?

“Том биет дэлхий рүү нисч ирээд усанд унана. Усны давалгаа олон орныг угааж, нар гурван жилээр унтарна. Сайн хүмүүс амь гарч, өөрсдийгөө ухаантан гэж боддог муу санаатнууд үхнэ. Дараа нь маш сайхан амьдрал ирж, үхэшгүй мөнх болно” гэж зөнч хэлсэн байна.

Таван хоёр давхацсан өдөр хамгийн ойрдоо 2020 оны хоёрдугаар сарын 22-нд тохионо. Гахалтай нь НАСА-гийн сансрын агентлагаас нэгдүгээр сарын сүүлчээр дэлхий рүү №163373 хэмээх аварга солир асар хурдтайгаар нисч ирж байгаа, уг солирын диаметр нь бүхэл бүтэн нэг километр, жин нь 1,5 тэрбум тонн гаруй гэж мэдээлжээ.

“Аполлон” бүлгийн солир нь хамгийн ойрдоо дэлхийгээс 5,7 сая километрийн зайд өнгөрнө. Үүнийг харьцуулбал Ангараг гараг манай гараг хоёрын хоорондын зайн 1/10 хэсэг гэсэн үг юм. Дээр нь одон орончдын тооцоолсноор энэ солир энэ оны хоёрдугаар сарын 15-нд дайрч өнгөрнө гэжээ.

Мэдээж хугацаа нь таарахгүй байгаа ч солир ойртон ирж байгаа нь үнэхээр гай гамшиг дагуулах уу гэж хүмүүс үзэж байна. Хэрвээ зарим хүчин зүйлсийг тооцоолж үзвэл хоёртын зөгнөлийн хугацаа давхцах магадлалтай. Солирын явдалд үзүүлэх эдгээр нөлөөлд нарны шуургыг нэрлэж болно. Энэ зүйл секундэд 1200 км болтол нэмэгдэж болно. Түүнчлэн дэлхийн соронзон туйл эрчимтэй хутгалдаж байгаа талаар эрдэмтэд 2019 оны хавраас л эхлэн ярьсан. Энэ маягаар хутгалдвал соронзон туйл олон улсын навигацийн дүрэмд бүрэн өөрчлөлт оруулна.

Солир унавал юу болох вэ?

Челябинскийн солирыг санахад л хангалттай. Тухайн үед Челябинскийн агаар мандлын нягт давхаргад солир орж ирэх үед 300-500 килотонн хүчтэй дэлбэрэлт болсон гэж NASA-гаас тооцоолдог. Энэ нь Хирошимад хаясан атомын бөмбөгний хүчнээс 20 дахин их хүчтэй гэсэн үг юм.

8d396592db6301b700a05474f37b8690 2020 оны үйлийн үртэй “хоёр” буюу Ванга зөнч коронавирусын араас солир унана гэж зөгнөжээ

Энэ солирын хэмжээг тооцвол дэлхийтэй ойртон ирж буй №163373 солир 1,5 тонн жинтэй, илүү хүнд. Тэгэхээр дэлхий дээр унавал дэлбэрэлтийн хүч нь 50 сая “Хирошима”-тай тэнцүү буюу Челябинскийн солироос 2,5 сая дахин их гэсэн үг.

“Аз болж энэ солир дэлхийн дэргэдүүр өнгөрсөн ч газар хөдлөлт, цүнами болно. Ванга хар үнс дэлхийг бүрхэж, нарыг хааж, гол ус эргээсээ халина, асар том газар нутаг дэлхийн хөрснөөс арчигдана гэж мэдэгдсэн” хэмээн Вангагийн хэлснийг “Экономика сегодня” хэвлэлд бичжээ.

Ванга зөнчийн хэлсэн зөгнөлөөс тун цөөхөн нь биелэгдээгүй гэдэг. Тиймээс түүнд итгэх эсэх нь хүн тус бүрийн итгэл үнэмшил, сэтгэл зүйгээс шалтгаалах асуудал билээ.

Эх сурвалж: grodnonews.by

Орчуулсан Э.МАРТ

https://updown.mn/109589.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих